Т.ЭНХТҮВШИН: Замын-Үүдэд ажилласан албан хаагчид буудал, хоолныхоо төлбөрийг төл

Admin | 2022-06-30


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан боллоо. Хуралдаанаар  “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин "Ерөнхий сайдын захирамжаар чингэлэг тээврийг хэвийн нөхцөлд оруулахаар олон хүн Замын-Үүдэд очиж ажилласан. Уг нь энэ хүрээн дэх 6.6 тэрбум төгрөгийн асуудлыг шийдсэн. Гэвч тэд буусан буудал, идсэн хоолныхоо мөнгийг төлөөгүй.

Буусан буудал, идсэн хоолныхоо мөнгийг төлөөч. Нэртэй, устай нь Замын-Үүдийн Засаг дарга зарлана гэдэг асуудал яригдаж байна.

Тэд та бүхний идэж уусан 1.3 тэрбум төгрөгийг төлж чадахгүй" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)