
Хэдхэн хоногийн өмнө цементийн үнэ огцом нэмэгдэж тонн нь 280 мянган төгрөгөөс 570 мянган төгрөг хүрээд байсан. 50 кг-аар савласан нэг шуудай цемент 25000 төгрөг хүрээд байсан.
Тэгвэл "Хөтөл цемент шохой" үйлдвэр өнөөдрөөс 15000 мянган төгрөгөөр худалдаалагдаж эхэллээ. Тус цементийг Гурвалжингийн барилгын захаас худалдан авах боломжтой юм байна.
Энэ талаар “Хөтөл цемент шохой” үйлдвэрийн захирал Л.Наранбаатар “Манай үйлдвэр хэвийн ажиллагаанд орсон. Цементийн үнэд бут цохиж байна. Цементийн үнийг цаашдаа барих болно. Тиймээс үнэтэй зарж буй газрууд дагаад хямдрах байх” гэв.
Д.СҮРЭН