
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат болон Ардчилсан намын удирдлагууд мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр бүлгийн дарга Д.Ганбат “УИХ-ын сонгуулийн тухай хуульд 8-аас доошгүй санал авсан нам, эвсэл бүлэг байгуулж болно гэж заасан байдаг. Харин гишүүн бүлгээс гарахад үлдсэн гишүүдийн тоо 8-аас бага бол бүлгийг тараана гэж заасан. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагаа үүгээр дуусгавар болж байгааг мэдэгдэж байна” гэв.
Мөн тэрбээр "УИХ дахь АН-ын бүлэг сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадсангүй. Тийм боломж нөхцөлийг ч бүрдүүлж өгсөнгүй. Энэ нь та бүхний хэт даварсан үйл ажиллагаа байв" гэлээ.