Коронавируст халдварын 96 тохиолдол батлагдлаа

Admin | 2022-06-30


Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 96 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өмнөх өдөр илэрсэн тохиолдлоос 42-оор нэмэгдсэн үзүүлэлт юм.

Батлагдсан тохиолдлуудын

  • 46 нь Улаанбаатар хотод,
  • 50 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 928,981 болж нэмэгдэв.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Архангайд нэг, Дархан-Уулд нэг, Дорноговьд гурав, Өвөрхангайд 12, Өмнөговьд 33 бүртгэгджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)