УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос хуулийн төсөлтэй холбогдуулан 40 гаруй зарчмын зөрүүтэй санал гаргажээ.
Тухайлбал, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэлийг 5 жилийн хугацаатай олгож, шаардлага ханган ажиллаж байвал цаашид сунгуулах боломжтой гэсэн төслийн зохицуулалтыг өөрчилж, гэрчилгээг хугацаагүй олгох санал гаргасан байна. Мөн мөнгөн зээлийн зуучлагчтай холбоотой зохицуулалт, төлбөрийн чадвараас хэтэрсэн зээл олгох зохицуулалтыг хасах, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч нь гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлсийг барьцаанд тавихаар ирснийг Цагдаагийн байгууллагын цахим сантай холбогдсон мэдээллийн сангаасаа мэдэх боломжтой байхаар өөрчлөх санал гаргажээ. Түүнчлэн мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн төрлийн бизнес эрхлэгчдийн төлөөллийг нэмж оруулах, энэ төрлийн бизнес эрхлэгчдэд аль болох хүндрэл, дарамт учруулахгүй байх үүднээс төслийн зарим зүйл, заалтыг төслөөс хасах санал гаргасан байна. Чуулганаар санал тус бүрээр санал хурааж эхэллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13