
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 703 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 448 дуудлага мэдээлэл иржээ.
Хүний амь нас хохирсон, хүний биед гэмтэл учирсан 33 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Мөн зам тээврийн ослын улмаас нийслэлд 13 хүн, орон нутагт 23 хүн гэмтэж нийт 36 хүн гэмтэж бэртсэн. Орон нутагт ослын улмаас найман хүний амь хохирчээ.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган холбогдсон осол арав
- Мотоциклтой осол нэг
- Мөргөлдсөн осол нэг
- Унадаг дугуйтай осол хоёр
Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр осол 15
- хүний амь хохирсон найм
- Үүнээс мотоциклтой замын хөдөлгөөнд оролцож байгаад онхолдох долоон осол бүртгэгдэж гурван хүний амь нас хохирсон байна.