Б.БАТ-ЭРДЭНЭ: ҮАБЗ-өөр хортон шавжийн асуудлыг оруулж ирнэ

Admin | 2022-07-05


   Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийн талаар сайд нар мэдээлэл өгөв. Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ойн шавж устгалын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Ойн шавж тавдугаар сарын 10-наас долдугаар сарын 10 хүртэл идэвхтэй үрждэг. Шавж төрлөөсөө шалтгаалаад зарим нь 15 хоног, зарим нь 30 хоног амьдардаг. Иймд хор цацсанаас хойш 21 хоногийн дараа мод сэргэж эхэлдэг. Тиймээс үр дүн урт хугацааны дараа гардаг гэсэн үг.

Шаардлагатай бол ҮАБЗ-өөр хортон шавжийн асуудлыг оруулж ирэх нь зүйтэй гэж харж байна.Мөн байгалийн нөөц ашигласны нөхөн төлбөрийг орон нутгийн удирдлага нь хортон шавж устгалд зарцуулах хуулийн зохицуулалттай. Гэтэл Баян-Өлгий аймаг байгалийн нөөц ашигласны нөхөн төлбөрөөс нэг ч төгрөгийг энэ чиглэлд зарцуулаагүй байх жишээтэй. Энэ төлбөрийг өөр чиглэлд зарцуулсан, шавж устгах санхүүжилт байхгүй гэх мэт тайлбар хэлсэн аймгийн удирдлагуудыг АТГ-т өгч шалгуулна” гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)