Ардчилсан нам XIV их хурлаас гарсан шийдвэрээ танилцуулсан юм. Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарын бичгийн дарга Н.Өнөрбаяр “Манай намын зүгээс хоёр албан бичиг гаргасан. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулийн хориг тавьж өгөхийг шаардаж байгаа юм. Ардчилсан намын даргынх нь асуудалд оролцохоор хууль батлах гэж байгаад МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд зориулсан хууль баталчихсан. Тус хуулийг хэлэлцэж эхэлснээс хойш УИХ-ын гишүүн Д.Ганбат бүлгээс гарах шийдвэр гарч, АН бүлэггүй болсон. Ингээд бүлэгтэй ганц нам нь МАН болсон. Зарчим эвдэж хууль санаачлахаар ингэдэг. Г.Занданшатар даргад хандаж хоёр дахь шаардлагаа хүргүүлж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч ямар ч хуульд хориг тавих онцгой эрхтэй. Үүнд УИХ-ын дарга нөлөөлвөл Үндсэн хууль зөрчсөн хэргээр огцрох ёстой. Ардчилсан нам бүлэггүй болсон юм биш. Ардын намынхан биднийг бүлэггүй болгочихсон юм. Г.Занданшатар даргад манай намын асуудал ямар хамаатай юм бэ. Урдах ажлаа хийх хэрэгтэй байна” гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13