
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ оны эхний хагас жилд үр бүтээлтэй ажилласан нийт уурхайчдадаа Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойн баяр наадмын урамшуулал болгон нэг сая төгрөг олгожээ.
2022 оны эхний хагас жилд үйлдвэрлэл, эдийн засгийн зорилтот түвшнээ биелүүлж, орлогоо нэмэгдүүлж, зардлаа бууруулан ажилласан тул нийт уурхайчдынхаа хөдөлмөрийг ийнхүү үнэлж урамшуулжээ.
Түүнчлэн МШӨ-ний хувь тогтоолгосон хүмүүс, ахмадууд, гэрээт байгууллагын ажилчид, саяхан Эрдэнэт үйлдвэрийн харьяанд шилжсэн Медипас эмнэлгийн хамт олон гээд нийт 10 мянга орчим хүн энэхүү урамшууллыг хүртсэн байна.
Энэ оны эхний хагас жилд Эрдэнэт үйлдвэр 16890.0 мянган тн хүдэр олборлож, 15553.0 мянган тн хүдэр боловсруулан үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг 100 давсан хувиар биелүүлж, улс орон нутгийн төсөвт 738,8 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна.