Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морь барианд орлоо. Шүдлэн насанд "Шунхлай групп" ХХК-ийн ерөнхий захирал П.Батсайханы зээрд халзан үрээ түрүүлсэн юм. Тус шүдлэн морийг Монгол Улсын Тод манлай уяач О.Батбилэг уяж, сойжээ.
Тэрбээр “Шүдлэн үрээ маань даагандаа Зүүн бүсийн уралдаанд зургаад давхиж байсан. Зээрд халзан үрээ маань миний унаган адуу. Унага байхдаа П.Батсайхан ахад гүү дагаж очсон юм. Харин би энэ жилийн наадамд дан уяагаар уралдлаа. Манай уяанаас хязаалан, шүдлэн насны түрүү магнайг хүртсэн баяртай байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.