
Үндэсний их баяр наадамд 1210 бөх бүртгүүлээд байна. Бүртгэлийн тоо хэтэрсэн учир залуу бөхчүүдийг хасчээ. Энэхүү шийдвэр нь МҮБХ-ноос наадмын өмнөхөн допингтой бөхчүүдийг нэг удаа өршөөж барилдуулах шийдвэр гаргасантай холбоотой хэмээн бөхчүүд эсэргүүцэж мэдээлэл хийхээр болжээ. Допингийн эсрэг бөхчүүд мэдээлэл хийж, жагсаал хийнэ гэх мэдээлэл байна.