БӨХ: Б.БАТ-ЭРДЭНЭ: Гутлаа оёод, далбаа шуудгаа угаагаад бэлдчихлээ

Admin | 2022-07-10


  Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойн баяр наадамд 1024 бөх төв цэнгэлдэхэд зодоглоно. Энэ жилийн наадмаар Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат зэрэг томчууд барилдахаа мэдэгдсэн. Тэгвэл Улсын наадамд 11 удаа түрүүлсэн дархан аварга Б.Бат-Эрдэнэ түмэн олноо хүндэтгэн зодоглож, зүүний магнайд зодоглохоор болжээ.

Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа “Хүндэт олон найзууд минь сайхан наадацгааж байна уу, Төрийн их баяр наадамд барилдах бөхийн бүртгэлд долдугаар сарын 9- нд цаг хугацаандаа өөрийн биеэр, ёс төртэй очоод бүртүүлчихсэн. Өчигдөр гутлынхаа ханзархайг оёод далбаа шуудгаа угаагаад хувцас хэрэглэлээ бэлдээд цүнхлээд авсан. Одоо ингэсгээд төв цэнгэлдэх хүрээлэн өөд гарна” гэж бичжээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)