Хүнсний 1-р дэлгүүрээс Байгалийн түүхийн музей хүртэлх замыг нээлээ

Admin | 2022-07-24


  Энэ жилийн зам засвар, арчлалтын хүрээнд Ж.Самбуугийн гудамж буюу Гэсэр сүмийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлийн ажил зургаадугаар сарын 27-нд эхэлсэн. Тус замыг Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвар хүртэл Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн урд талын уулзвар хүртэл гэсэн хоёр хэсэгт хуваан шинэчлэхээр төлөвлөсөн юм.

Эхний хэсгийн хучилтын ажлыг Үндэсний баяр наадмын өмнө гүйцэтгэж, тэгш байдал алдагдан, суулт үүссэн хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварласан. Харин хоёр дахь хэсгийн замын зорчих хэсгийг хааж, хучилт хийсэн байна. Тодруулбал, энэ сарын 22-ны 22:00 цагаас Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн урд талын уулзвар хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлаад байсан юм. Энэ хугацаанд зорчих хэсгийн тэгшилгээний үе болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшинг тааруулах, асфальт бетон хучилт хийх зэрэг ажлыг гүйцэтгэж хуваарийн дагуу өнөөдөр нээх байна.

                          НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)