
Сүмо бөхийн долдугаар сарын тэмцээн буюу Нагоя башёд маегашира чансааны хоёроос барилдсан монголын сумочин Ичиножо А.Ичинноров түрүүллээ. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард комүсүби цолноосоо буугаад байсан бөгөөд анх удаа ийн дээд зиндаанд түрүүллээ. Ичиножо өдгөө 29 настай бөгөөд 12 давж, 3 унасан амжилттайгаар түрүүлсэн юм.