
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 228 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 937971 болжээ. Илэрсэн халдварын тохиолдлын 130 нь Улаанбаатар хотод, 98 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Дорноговьд 11, Дундговьд зургаа, Өмнөговьд 76, Сүхбаатарт тав бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 158 хүн эдгэрсэн бол одоогоор 6632 хүн хяналтад байгаа аж.