
Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутагт 38 настай, эмэгтэй “У” гадны нөлөөтэй гэртээ нас барсан хэргийг тус аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид шалгажээ.Шалгалтаар хохирогчийн хамтран амьдрагч 42 настай, эрэгтэй “А” гэгч нь түүнийг энэ сарын 13-14-нд шилжих шөнө хөнөөсөн нь тогтоогджээ. Улмаар гэмт хэргийг нуун далдлах зорилгоор цогцсыг нуун, хэргийн газрыг орхин явсан байжээ. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг энэ сарын 24-ний өдөр дайчлан баривчилжээ.