Зэвсэгт хүчний жанжин штабаас амиа алдсан албан хаагчийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус штабын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр мэдээллийн үеэр "Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч амиа алдсан хэрэгт холбогдуулан тус ангийн захирагч болон захирагчийн Нэгдүгээр орлогчийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Талийгаачийн нас барсан шалтгааныг тодруулахаар Өмнөговь аймгийн цагдаагийн газар ажиллаж байгаа учраас өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Түүнчлэн тэрбээр “Талийгаачийн ойр дотнынхон, ар гэрийнхэнд дахин гүн эмгэнэл илэрхийлье" гэсэн юм.