
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 347 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 939010 боллоо. Илэрсэн халдварын 174 нь Улаанбаатар хотод, 173 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 415 хүн эдгэрсэн бол одоогоор 7365 хүн хяналтад байгаа аж.