Саяхан “тэмцэгч” гэгддэг Ч.Мөнхбаярт ял оноосныг эсэргүүцэж өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Г.Баасан "Хуулийн хэрэглээ нэг мөр байх зарчим Ч.Мөнхбаярыг шүүсэн хоёр хурал дээр алдагдсан гэж үзэж байна. Шүүх танхимд ямар ч мэтгэлцээн явуулаагүй. Гэм буруутай гэдэг ганцхан өгүүлбэр хэлээд Ч.Мөнхбаярт 10 жилийн хорих ял оноосныг хүлээн зөвшөөрөхгүй. Прокуророос шүүх хуралд няцаах дүгнэлт хэлж чадаагүй. Энэ бол байж болшгүй үйлдэл. Шүүгч нар галзуурсан байна. Эх орноосоо урвасан шүүгч, прокурорууд төрийн нэрийн өмнөөс ажиллаж, цалин аваад сууж байж болохгүй.
БНХАУ-ын эрх ашгийг хамгаалж монгол хүнийг яллаж болохгүй. Хэргийн материалыг ил болгож, Ч.Мөнхбаярт холбогдох шүүх хурлыг дахин явуулах хэрэгтэй. Нууц гэдгээр үгээр далимдуулж, хуулийн байгууллагынхан өөрсдөө гэмт хэрэг хийдэг болж. Бид давж заалдаж байгаа. Давж заалдах шатны шүүхэд шударга ёс алдагдаагүй гэж итгэж байна" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13