
Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд өчигдөр хурдан морины уралдааны үеэр 10 настай унаач охин мориноос унаж амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, тус сумын Өлзийт багийн нутагт болсон “Өлзийт хурд” уяачдын галын ойн уралдаанд хязаалан насны морь унасан 10 настай охин мориноосоо унасан байна. Улмаар эмнэлгийн тусламж авч амжилгүй, газар дээрээ нас баржээ.