"The Hu" хамтлаг Японы хөгжмийн фестивальд дуулна

Admin | 2022-07-26


  Монголын "The Hu" хамтлаг ээлжит аялан тоглолтоо хийхээр Япон улсыг зорилоо. Тус хамтлаг долдугаар сарын 29-нд Японы хамгийн том "Fuji rock festival"-д оролцох юм байна. 

Хамтлагийн тоглолтын хуваарь энэ оныг дуустал гарчээ. Ингэхдээ Европ дахь аялан тоглолтоо ирэх аравдугаар сард эхлэх байна.

Тодруулбал,  хамтлагийн тоглолт Норвеги улсад аравдугаар сарын 26-нд эхэлж, арванхоёрдугаар сарын 9-нд Английн Лондон хотноо болсноор өндөрлөх аж. Хамтлаг 2019, 2021 онуудад Европ, Хойд Америкийн орнуудаар аялан тоглосон бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард "Coachella" хөгжмийн наадамд оролцсон билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)