Ойн хөнөөлт шавжтай тэмцэх хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана гэв

Admin | 2022-07-27


   Улсын хэмжээнд 16 аймгийн 109 сум, Улсын тусгай хамгаалалттай газар нутгууд, нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн нийт 732.7 мянган га талбайд ойн хөнөөлт шавж хэт олширч хөнөөл учруулах болжээ. Хөнөөлт шавжтай хэрхэн тэмцэх нарийвчилсан судалгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд хийж дууссан байна. Энэ асуудлыг Засгийн газрын өнөөдрийн /2022/07/27 хурлаар хэлэлцээд Ойн тухай хуулийн 27.2, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11.5.4-т заасныг үндэслэн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд зайлшгүй шаардлагатай 600 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах тухай тогтоолыг баталлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)