
Энэ оны эхний долоон сарын байдлаар усны ослоор 20 хүн амь насаа алджээ. Тодруулбал, усанд осолдож 13 том хүн, 7 хүүхэд эндсэн талаар Нийслэлийн Онцгой айдлын газраас мэдээллээ. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна. Тиймээс амарч зугаалахдаа бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, үер усны аюулаас сэрэмжлүүлж байна.