
Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой, Зүүн бүсийн “Хурд-2022” наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, даян аварга Н.Батсуурь тэргүүтэй 128 бөх зодоглосон байна. Тус барилдаанд даян аварга Н.Батсуурь түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр үзүүрлэлээ.
Их шөвөгт Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, улсын начин Л.Батзориг, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, аймгийн арслан Я.Бумбаяр нар шалгарсан байна.