Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ таны амласан өнөөх “Шинэ сэргэлтийн бодлого” юу болов оо...? Ард түмэнд улс орноо сэргээнэ гэж амласны тань хагас жилийн ой болж байна.
Гэвч эдийн засгийг тогтворжуулна гэдэг сайдын үг агаарт хөөрч буухдаа инфляцийг бүр тэнгэрт тулгачихлаа. Талх, сүү, шатахуун гээд өргөн хэрэглээний бараа материалын үнэ өнөөдөр жилийн өмнөхөөс хоёр дахин нэмэгдсэн байна. Ширхэг хадаас хүртэл хоёр дахин нэмэгдчихээд байна. Харин ард түмний цалин хөлс нэмэгдсэн билүү...
Цалин нэг ч төгрөг нэмэгдээгүй учир ард түмэн зээлээс зээлийн хооронд амь зогоож байна. Өртэй хүн өөдөлдөггүй гэгчээр өр зээлтэй ард түмэн чинь энэ маягаараа хэр удаан тэсэх бол. Адаг сүүлд нь зээл олгодог банк, банк санхүүгийн байгууллагууд нь зээл олголтоо хязгаарлаад эхэллээ. Чанаргүй зээлийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэх боллоо. Ийм байдалд хүргэхгүй гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талбай дээр жагссан хэдэн мянган залуусын өмнө амласан юмсан. Тэр амлалтандаа хүрсэнгүй. Анхнаасаа л хэзээ ч биелэхгүй амлалт өгч ард түмэнд худал хэлжээ.
Хамгийн ноцтой нь Монгол Улс эдийн засгийн хувьд хүнд нөхцөлд ороод байгааг эдийн засагчид, олон улсын судалгаа ээлж дараалан сануулах боллоо. Улс орны нөхцөл байдалд санаа тавьж буй нэг ч төрийн түшээ алга. Бүгд энд тэндхийн наадам хэсч, нутаг усныхандаа дараагийн сонгуулийн сурталчилгаагаа хийж явна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд боломж байсан уу байсан. Урд хөрш рүү айлчилж ирсэн хэр нь хилийн асуудлаа яагаад өнөөг хүртэл шийдүүлж чадахгүй байна вэ. Саяхан бас Сингапур руу айлчилсан. Айлчлалын үр дүн улс оронд төдийлөн харагдахгүй байгааг бодоход Ерөнхий сайд маань арай балчирдаад байна уу. Үгүй ядаж л Дарханы 200 км замыг түүний Засгийн газар лав барьж, дуусгаж чадахгүй юм байна гэдгийг монголчууд хангалттай харлаа.
Харин маш сайхан итгэл үнэмшилтэй илтгэгч гэдгийг хэзээ ч мартахааргүйгээр мэдлээ, монголын ард түмэн. Тиймээс хоосон амлалтаар ард түмнийг уяж, улсаа уруудуулж байхаар одоо ингээд зогссон нь дээргүй юү, сайд аа...Үгүй бол ирэх өвлийг ард түмэнтэйгээ хамт өвдөг шороодож туулахад ойрхон байна шүү...
Д.СҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13