
Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг суманд өчигдөр 14:00 цагийн орчим 16-18 м/сек түр зуурын хүчтэй шороон шуурга шуурч, мөндөр оржээ. Үүний улмаас 19 гэр нурж, 2 автомашины шил хагарчээ.
Шуурганд Хөвсгөл сум дахь Хилийн 0168 дугаар ангийн 5, 8 дугаар заставын тав, дөрвөн ханатай гэр болон Хатанбулаг сумын 15 өрхийн гэр /нийт 19 гэр/ нурж эвдэрсэн байна. Мөндөрт иргэн А-ийн “Приус-20”, иргэн Л-ын “Харриер” суудлын автомашины шил хагарсан тухай мэдээллийг Онцгой байдлын газарт өгсөн байна. Увс аймгийн Улаангом суманд наймдугаар сарын 01-ний өдрийн 17:00-18:00 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас 1 айлын байшин үерийн усанд автсан тухай дуудлагыг 08.01-ний 19:25 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-05












Ц.ГАНЗОРИГ: Хоёр жилийн дараа анхны жуулчин Дани улсаас ирлэ...
tentsver.mn | 3 Жилийн өмнө







