“DMNN” пэйжийн эзэн Д.Дашням Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх болжээ

Admin | 2022-08-15


  “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Дашдэлэгийн Дашням Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогджээ.

Тэрбээр “DMNN” фэйсбүүк хуудсыг олон жил ажиллуулжээ. Тус хуудас улс төрийн агуулгатай зурагт хуудас нийтэлдэг билээ. Д.Дашням нь УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Ж.Батзандан, Л.Болд нартай хамт МАНАН дэглэмийн эсрэг ард түмний хөдөлгөөн гэх жагсаалыг хамт зохион байгуулж явсан байна. Мөн “Манангийн эсрэг түмний нэгдэл” ТББ-ын тэргүүн, “Үндэсний аюулгүй байдал хөгжүүлэх судалгааны төв” ТББ-ын тэргүүн, “Сонгогчдын хяналт, боловсрол судалгааны төв” ТББ-ын тэргүүн, “Ногоон аврал сан”-гийн тэргүүн, “Үнэний ташуур” ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд  “Юнайтед продакшн” ХХК, “Маршал гардианс эжэнси” ХХК зэрэг дүрс бичлэгийн компанитай аж. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард “Тариаланчдын улсын зөвлөгөөн”-д Монгол Улсын ерөнхий сайдын илгээлтийг уншсан байна. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)