“Лифтний” гэгдэх өмгөөлөгч Б.Баасанцогт суллагдах уу?

Admin | 2022-08-15


   Өмгөөлөгч Б.Баасанцогтыг өнгөрсөн дөрөвдүгээр сард шүүхээс цагдан хорьж төд удалгүй сулласан байдаг. Гэвч түүнийг дахин энэ сарын 10-ны өдөр шүүхээс цагдан хорьсон билээ.

Удаа дараа хоригдоод байгаадаа уурссан уу, өш санасан уу өмгөөлөгч Б.Баасанцогт шүүгч нарын хууль бус үйлдлийн талаар ам нээж эхэлсэн талаар хэвлэлүүд бичиж эхэллээ. Булхай нь илэрчих гээд сандралдаж буй хууль хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд түүнийг суллахаар хөөцөлдөж эхэлсэн сурагтай. Ямартай ч тэрээр өөрийн болоод бусад хүмүүсийн хэргийн талаар ам нээсэн нь үнэн бол тун удахгүй суллагдах нь.

“Лифтний секс” скандал өмгөөлөгч гэгдэх Б.Баасанцогт нь 2020 оны арванхоёрдугаар сарын 08-нд “Энканто” хотхоны лифтний бичлэгт дүрс нь үлдсэнээс хойш авлигын хэргүүд нь ил болж эхэлсэн юм. Тагнуул, цагдаа, шүүгч нарт их хэмжээний мөнгө шилжүүлж байсан нь баримтаар нотлогдож байсан билээ. Нөгөөтээгүүр түүнийг экс төрийн тэргүүн Х.Баттулгын хүн гэсэн хардлага байдаг юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)