Засгийн газрын гишүүдийг УИХ-аас бүрдүүлэх боломжийг Ерөнхий сайдад Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр үндсэндээ нээгээд өгчихлөө. Тодруулбал, УИХ дахь Ардчилсан намын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нар Үндсэн хуульд заасан “Ерөнхий сайдаас гадна УИХ-ын дөрвөн гишүүн сайдын албан тушаал хашиж болно” гэсэн заалт нь Үндсэн хууль зөрчиж байгаа эсэх талаар хандсан байдаг. Уг асуудлыг Үндсэн хуулийн Цэц өчигдөр Их суудлын хуралдаанаараа хэлэлцсэн юм.
Улмаар 2019 онд арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан байна.
Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ муу нэртэй, хар данстай сайдуудаа явуулж УИХ-аас “давхар дээлтэй” сайд төрүүлэх боломжтой гэсэн үг. Учир нь УИХ-д суудалгүй Засгийн газрын гишүүд буюу “давхар дээл”-гүй сайдууд Ерөнхий сайдад хүч хавсархад эрх мэдэл сулддаг. Тиймээс эдгээр сайдуудаа явуулж УИХ-аас Засгийн газраа бүрдүүлэх сонирхол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд байгаа нь ойлгомжтой. Энэ санаагаа ч удахгүй гүйцэлдүүлэхээр зэхэж байгаа сурагтай. УИХ ч ээлжит бус чуулган зарлаж Үндсэн хуулийн Цэцээс гаргасан шийдвэрийг хэлэлцэхээр болов. Тиймээс төрийн ордноор сайдын суудалд зүтгэх гишүүд хөл хөдөлгөөн болж эхэлсэн сурагтай. Үүнээс гадна зөвхөн МАН-д ч биш Ерөнхий сайд багаа “давхар дээлтэй” сайдуудаар бүрдүүлснээр өөрийн хамгийн их зүтгүүлж буй Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зэрэг асуудлыг шийдэхэд ядах юмгүй болно. Тиймээс ирэх сард улстөрийн хүрээнд нэлээд үйл явдалтай, сонирхолтой шийдвэрүүд гарах нь дамжиггүй боллоо. Үүнээс улс орны асуудал ихээхэн ч хамаарах юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13