
Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Засгийн газрын шийдвэрийг танилцуулж, мэдээлэл хийсэн.
Ингэхдээ "Их, дээд сургууль болон МСҮТ-ийн хичээлийг долоо хоногийн өмнө эхлүүлнэ. Ерөнхий боловсролын сургуулийн хичээл хуулийн дагуу есдүгээр сарын 1-нд эхлэх зохицуулалттай тул энэ хугацаанд эхэлнэ.
Гэвч ачаалал өндөртэй, түгжрэлд нөлөөлдөг тодорхой байршлууд дахь 20 орчим сургуулийн хичээл эхлэх болон тарах цагийг 15-30 минутаар өөрчилнө" гэлээ.