Ардчилсан намын хуваагдал удаан угжирч буй. Одоогоор С.Эрдэнийн Ардчилсан нам, Х.Баттулгын Ардчилсан нам гэсэн бараг нэршил үүсчихлээ. Нам доторх хагарлаа шийдэж чадахгүй тус намынханд төрийн үйл явц, сөрөг хүчний бодлого огтоос хамаагүй мэт дор бүрнээ чимээгүй явах болсон. Тэгвэл нэг хэсэг намжаад байсан Ардчилсан намын маргаан дахин сэргэж байгаа бололтой. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг даргаараа сонгосон Ардчилсан намын Их хурал өнөөдөр болох юм байна. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал “Энэ удаагийн Их хурал өмнөх хурлын үргэлжлэл. Хурлаар Улсын Дээд шүүхийн бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ” гэсэн. Ямартай Ардчилсан намын дарга Х.Баттулга гэсэн батламжийг Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх талаар дахин хэлэлцэх нь.
Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдсан. Түүнчлэн С.Эрдэнийг дийлж намынхаа батламжийг авч чадахгүй байгаа учраас өөр нам байгуулахаар зэхэж байгаа зэрэг цуурхал гараад байсан юм. Ямартай ч хэсэг намжаад байсан Х.Баттулга ойрын хугацаанд АН-ын даргын батламжаа Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх ажилдаа шуурхайлах нь тодорхой боллоо.
Харин С.Эрдэнэ намдаа УИХ-ын гишүүн асан Б.Дэлгэрмаагийн намын гишүүнчлэлийг сэргээж хүчээ зузаатгахаар ажиллаж байгаа бололтой. Тэгэхээр Ардчилсан намын дунд энэ намар нэлээд халуун үйл явдал өрнөх бололтой.
Д.СҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13