Ардчилсан намын 4/11 мэдээллийн цаг өнөөдөр /2022.08.18/ боллоо. Хэвлэлийн хуралд Ардчилсан намын ЕНБД Ч.Өнөрбаяр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/ бол ардчилсан Үндсэн хуулиар дэндүү их тоглолоо. Ер нь манай ҮХЦ ардын намын байнгын хороо шиг ажилласаар ирсэн. Сонгуулийн үеэр улстөрийн хоригдол болоод явж байсан олон хүний эрх зөрчигдөөд байхад ҮХЦ тэр бүхний урдуур дуугүй өнгөрсөн. Сая бол УИХ-ын байнгын хороо шиг ч биш, МАН-ын улстөрийн зөвлөлийн хэлтэс, байнгын хороо шиг ажиллаа энэ хүмүүс. Энэ үнэхээр харамсалтай. Одоо та нар хууль дээдлэх ёсны талаар ярих эрхгүй боллоо шүү.
Нэртэйгээр нь та нар МАН бол Монгол Улсыг мөнхөд чиглүүлэх хүч юм гээд 1960 оны социализмын үеийн Үндсэн хуулийн заалтыг сэргээхгүй яасан юм.
Нэртэйгээр нь Л.Оюун-Эрдэнэ насан туршдаа Ерөнхий сайдаар ажиллана гээд бичихгүй яасан юм” гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13