
Манай улсад нэг сард дунджаар 6 мянган хүүхэд төрдөг байна. Энэ нь цаг тутамд есөн хүүхэд мэндэлдэг гэсэн үг.
Өнгөрсөн жилийн дүн мэдээллээр манай улсын хүн ам 3 сая 400 мянга байсан бол 2033 он гэхэд 4 сая болох төлөвтэй байна.
Монгол Улсын хүн ам:
- 1962 онд 1 сая
- 1988 онд 2 сая
- 2015 онд 3 сая хүрч байсан бол хүн амын хэтийн шинэчилсэн тооцоогоор:
- 2033 онд 4 сая
- 2048 онд 5 сая хүрэх урьдчилсан тооцоо байна.