
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 151 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Эдгээр тохиолдлын 71 нь Улаанбаатар хотод, 80 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт найман аймагт сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын тохиолдол батлагджээ.
Ингэснээр коронавируст халдварын тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар 973.272 боллоо.