Т.АЮУРСАЙХАН: Цэц улс орныхоо хувь заяагаар тоглохоо зогсоо

Admin | 2022-08-21


  УИХ-ын Дэд дарга Т.Аюурсайхан Үндсэн хуулийн Цэцийн гаргасан шийдвэрийн талаар цахим хуудсандаа өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр “Цэц шийдвэрээ хуульд нийцүүлж гаргах боломжтой байсан. Маргаан бүхий заалт нь Үндсэн хуулийн холбогдох зарим заалттай зөрчилдөж байгаа гэж Цэц үзэж, Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн нэгд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа УИХ-д өргөн мэдүүлэх боломжтой байсан. УИХ баталж, Ерөнхийлөгч нотлон баталгаажуулсан Үндсэн хууль өөрөө Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэж, хүчингүй болгох хуульд заасан ямар ч боломж байхгүй. Үндсэн хуулийн дурын заалтыг, улмаар Үндсэн хуулийг хүчингүй болгох эрх ард түмний мандатгүй 9 этгээдэд байхгүй.

Үндсэн хуулийн зүйл заалтыг ямар ч субъект хүчингүй болгох хуульд заасан эрх байхгүй, харин нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрх гагцхүү УИХ-д хуулиар олгогдсон юм. Ард түмний мандат бүхий УИХ-ын 57-с доошгүй гишүүний бүрэн эрхэд субъектуудын саналаар УИХ-аас томилогдсон 9 этгээд ноцтой халдсан үйлдэлд бид маш нухацтай хандаж, эрх зүйт төрийн суурь зарчмыг авран хамгаалах шаардлага тулгарч байна.   Үндсэн хуулийг чадамжгүй болгож, Үндсэн хуулийн хямрал руу явж байна. Төрөөрөө, улс эх орныхоо ирээдүйн хувь заяагаар тоглохоо зогсооцгоо” хэмээн бичжээ.

Ямартай Үндсэн хуулийн Цэцийн гаргасан шийдвэрийг ирэх даваа гаригт УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэхээр тов гараад байгаа билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)