
Дэлхийн хамгийн баян залуу репперүүдийн нэг Lil Pump XMF-д дуулахаар өчигдөр буюу наймдугаар сарын 18-нд Монголд ирсэн билээ.
Тэгвэл түүний тухай сонирхолтой баримтуудаас хүргэе.
Lil Pump нь 2000 онд төрсөн Америкийн залуу репперүүдийн нэг юм. Түүний жинхэнэ нэрийг Газзи Гарсиа гэдэг бөгөөд уран 2015 онд анхны “Lil Pump” хэмээх дуугаа цацсанаас хойш өөрийн уран бүтээлийн нэрээ Lil Pump болгож байжээ.
Тэрбээр 2017 онд "Gucci Gang" гэх дуу гаргасан бөгөөд “Billboard Hot-100” жагсаалтын гуравдугаар байранд бичигдэж олны сайшаалыг хүртсэн. Мөн түүний хоёр дахь студийн цомог болох “Harverd Dropout” (2019) нь АНУ-ын “Billboard-200” жагсаалтын долоодугаарт бичигдсэн байна.
Lil Pump 2017 оны аравдугаар сард “Gucci Gang” дуу гаргасан нь уг дуу “Youtube” хуудсанд тавигдсанаас ердөө дөрөв хоногийн дотор 18 сая хандалт авч байв.
Цаашлаад "D Rose" болон "Boss" гэх бие даасан уран бүтээл гаргаснаар олны анхаарлыг татаж эхэлсэн бөгөөд “SoundCloud” дээр хит болж “Youtube” суваг дээр “D-Rose” 205 сая, “Boss” 225 сая хүний хандалттай байна.
Тэрбээр инстаграм хуудсандаа 15 сая дагагчтай бол өөрөө 10 хүн дагадаг. Түүний дагагч дунд Канадын дуучин Justin Bieber багтжээ.
А.МӨНХНАРАН