Сүүлийн 24 цагт халдварын 227 тохиолдол бүртгэгджээ

Admin | 2022-08-18


Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 227 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Үүнээс 118 нь нийслэлд, 109 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Манай улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 974233 боллоо. 

Орон нутагт өнгөрсөн хоногт Өмнөговь, Дорноговь, Дорнод, Төв зэрэг найман аймагт бүртгэгдлээ. Харин Булган аймагт нэг иргэн тус өвчний хүндрэлээр нас барсан байна.

Ингэснээр коронавирусийн улмаас нас барсан иргэний тоо 2125 болжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)