Хоёрдугаар төв эмнэлэг нийт ажилчдынхаа цалинг 10 хувиар нэмжээ

Admin | 2022-08-18


Улсын хоёрдугаар төв эмнэлэг 2022 оны наймдугаар сарын 18-ны өдрийн Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу Ерөнхий захирлын А89 тушаалаар нийт ажилчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмжээ.

Тус эмнэлгийн эмч, ажилтнуудын үндсэн цалин 10 хувиар нэмэгдсэнээр гарт олгох илүү цаг, нэмэгдэл, урамшууллын хувь мөн адил өсөж, одоо авч байгаагаас 15-40 гаруй хувиар нэмэгдэх юм байна.

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хувьд үндсэн цалингаас гадна зэргийн, удаан жилийн, хандлагын нэмэгдэл, урамшуулал авдаг.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)