ТОДРУУЛГА: П.САЙНЗОРИГ: Допингийн мэдээлэл бүрэн ирсэн тохиолдолд бид мэдээлэл хийнэ

Admin | 2022-08-19


 

Улсын наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрвөөс дээш давсан бөхчүүдээс авсан допинг буюу сэргээшийн шинжилгээний хариу ирсэн талаар мэдээлэл цацагдаад буй. Хариугаар нэг улсын цол хүртсэн бөхөөс илэрсэн гэх мэдээлэл бий.

Тэгвэл энэ талаар Баяр наадмын бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоос тодруулахад “Допингийн эсрэг үндэсний төвд 80 хүний шинжилгээний хариу бүрэн ирүүлэхээр салбар хороонд мэдээллийг ирүүлдэг. Мэдээлэл ирсэн тохиолдолд бид мэдээлнэ” гэсэн хариулт өглөө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)