Нийслэл хотод оршин суух Н, Т, Ц, А, С нар бүлэглэн ар гэрийн хараа хяналт сул, насанд хүрээгүй 14-17 насны таван охиныг биеийг нь үнэлүүлж байжээ. Тэд охидыг хуурч мэхлэн тэдний нүцгэн зураг, бичлэгийг авч бусдад тараана гэж айлган сүрдүүлж, эрхшээлдээ оруулан хүчээр биеийг нь үнэлүүлж байсан хэргийг илрүүлжээ.