УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Д.Ганбат ажиллаж байсан. Тэгвэл өчигдөр АН-ын бүлэг хуралдаж УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг даргаар сонгосон талаар мэдээлсэн. Тиймээс нам дотооддоо эвлэрч хэмээн олон нийт харж байлаа. Гэвч энэхүү бүлгийн хурлыг хүчин төгөлдөр бус, хууль зөрчсөн хэмээн АН-ын бүлгийн дарга Д.Ганбат үзжээ. Улмаар энэ тухай тайлбарыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн байна.
Тайлбарт “Нэр бүхий зарим гишүүд хуралдаж шийдвэр гаргахдаа УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.12-ыг зөрчиж нийт бүлгийн гишүүдийг оролцуулахгүйгээр хуралдсан байна. Хуралд миний бие УИХ-ын гишүүн Д.Ганбат, Д.Бат-Эрдэнэ, А.Адьяасүрэн нар оролцоогүй, Б.Пүрэвдорж гишүүн гадаад улсад албан томилолттой байгаа болно. Ингэснээрээ УИХ дахь АН-ын бүлгийн даргад нэрээ дэвшүүлж өрсөлдөх эрхтэй эдгээр гишүүдийн бүрэн эрхийг бүдүүлгээр зөрчиж хуулийн 31 дүгээр заалтын 31.12-т заасан “нийт гишүүдийн олонхын саналаар шийдэх” зохицуулалтыг шууд зөрчсөн байна” хэмээн бичсэн байна.
Тэгэхээр АН-ын бүлгийн даргаар сонгогдсон О.Цогтгэрэлийг хуучин дарга Д.Ганбат хүлээн зөвшөөрөхгүй нь ойлгомжтой боллоо. Ардчилсан намынхан ч нэгдэж чадаагүй бололтой. Нэн тэргүүнд цаашдаа хэн нь жинхэнэ бүлгийн даргаар үлдэхийг УИХ-ын дарга Г.Занданшатарын тайлбарт илгээх хариултаас шалтгаалах болчихлоо.
Д.СҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13