Говь-Алтайд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын шинжилгээ сөрөг гарчээ

Admin | 2022-08-23


Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарч, Есөнбулаг суманд тогтоогоод байсан хорио цээрийн дэглэмийг цуцаллаа.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол наймдугаар сарын 22-нд бүртгэгдэж улмаар аймгийн онцгой комиссын хурал, Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, сэжигтэй тохиолдлыг ЗӨСҮТ-д хүргүүлээд байсан. Уг шинжилгээний хариу сөрөг гарсан тул Есөнбулаг суманд тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцалж, хэвийн горимд шилжүүлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)