УИХ-ын гишүүд САЙДЫН СУУДЛЫН төлөө Ерөнхий сайдтай УХААНАА уралдуулж сууна

Admin | 2022-08-23


   УИХ-ын хэдэн ч гишүүн Засгийн газрын гишүүн болох боломжийг Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн долоо хоногт нээгээд өгчихсөн. Тэгвэл энэ долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулганаар Цэцийн шийдвэрийг хэлэлцэж буй. Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ухаан мэдэх хэрэг.

Гэвч УИХ-ын гишүүд Ерөнхий сайдтай ухаан уралдуулж, тохироо шидэж яваа сурагтай. УИХ-ын гишүүд бүлэг, фракцаараа нийлж тохироо хийхээр зүтгэж байгаа аж. Анх УИХ-д хоёроос дээш удаа сонгогдсон, байнгын хороо даргалж байсан гишүүд “давхар дээл” өмсөж сайдын суудалд очих болов уу гэсэн таамаг олон нийт дэвшүүлж байв. Гэтэл сүүлийн өдрүүдэд энэ таамаг ч замхарав бололтой. Учир нь УИХ-ын гишүүд “би, чи” гэлтгүй бүгд л аль нэг салбарын сайдаар очих сонирхол ажиглагдаж эхэллээ. Өөр хоорондоо хэн нь аль салбарын сайдаар очихоо ч ярьж яваа юм байх. Ганц, хоёроороо хүсэл сонирхолоо илэрхийлэх бус бүлэг, фракц, нутаг усаараа нэгдэж бүлгийн дарга, намын даргаа шантаажлаж болж. Гишүүдийн гол зорилго нь Засгийн газрын бүтцийг бүрэн УИХ-аас бүрдүүлэх. Хэрэв Ерөнхий сайд энэ санааг цааш явуулахгүй бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж чадахгүй хэмээн сануулж суугаа бололтой. Тиймээс Ерөнхий сайдын ойрын толгойны өвчин бол УИХ-ын хэдэн гишүүнийг “давхар дээл”-тэй болгох вэ гэдэг асуудал болоод байна.

Ямартай энэ асуудал ойрын өдрүүдэд шийдэгдэж, хэн хэн сайдын суудалд очиж вэ гэдгийг харах л үлдлээ.

                                                                  Д.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)