Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өнөөдөр 17:00 цаг хүртэл авна

Admin | 2022-08-23


Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн хүсэлтийг e-Mongolia системээр өнөөдөр 17:00 цаг дуустал хүлээн авна. Иймд эцэг эх, асран хамгаалагчдыг энэ хугацаанд хүсэлтээ илгээхийг БШУЯ-наас санууллаа. Өнөөдрийн 09:00 цагийн байдлаар 108911 хүүхдийн хүсэлт ирсэн байна. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн буюу 2-5 насны 141023 хүүхэд бий.

2022-2023 оны хичээлийн жилд Сүхбаатар, Чингэлтэй, Багануур, Багахангай дүүргийн хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт суралцах боломжтой болсныг салбарын яам мэдээлсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)