Дарханы замын асуудлаар Д.Доржханд, Н.Оюундэлгэр нарыг АТГ-аас өчигдөр шөнө саатуулжээ

Admin | 2022-08-23


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарханы ажил удааширсан асуудлыг шалгах чиглэлийг холбогдох төрийн байгууллагуудад өгсөн. Иймд АТГ-аас Зам, тээврийн хөгжлийн яаманд өнгөрсөн долоо хоногт нэгжлэг хийсэн. 

Тэгвэл өнгөрсөн шөнө буюу наймдугаар сарын 23-нд автозамын газрын дарга асан Д.Доржханд, тухайн үед автозамын төсөв хариуцаж байсан Н.Оюундэлгэр нарыг АТГ-аас саатуулжээ. 

Дээрх хоёр албан тушаалтныг Дарханы замтай холбоотой зарим зүйлийг нууцалсан байж болзошгүй гэх үндэслэлээр баривчилсан байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)