С.ЭНХБОЛД: Хавдрын 844 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 201 нь хортой байх магадлалтай байна

Admin | 2022-08-23


Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний явцын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Тавдугаар сарын 1-нээс эхэлсэн эрт илрүүлэг, урьдчилсан сэргийлэх үзлэгт өнөөдрийн байдлаар 272.434 иргэн хамрагдсан байна. Үүний 55.3 хувь нь эмэгтэйчүүд бол 44.6 хувь эрэгтэйчүүд байгаа юм. Мөн дээрх иргэдийн 170.000 орчим нь хүүхдүүд байна. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 136.141 хүнд өвчлөл бүртгэгдсэн.

 Түүнчлэн үзлэгт хамрагдсан хүмүүсээс хортой болон хоргүй хавдрын 844 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрээс 201 нь эхний шинжилгээгээр хортой байх магадлалтай байна.

Тухайн иргэд дараагийн шатны шинжилгээнд хамрагдсаны үндсэн дээр онош нь батлагдана. Ер нь үзлэгээр бэлгийн замын өвчлөл нэлээд илэрч буй тул хариу тандалтын арга хэмжээг мэргэжлийн байгууллага зохион байгуулж байгаа" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)