Ч.ӨНӨРБАЯР: Хуулиараа О.Цогтгэрэл бүлгийн дарга болох боломжгүй

Admin | 2022-08-23


АН-аас өнөөдөр буюу наймдугаар сарын 24-нд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Хууль зүйн хувьд О.Цогтгэрэл бүлгийн дарга болох боломжгүй талаар тайлбар өгөх нь зүйтэй. Бүлгийн даргын асуудлыг бүлгийн нийт гишүүний саналаар сонгоно гэж заасан байдаг. Тэгэхлээр нийт гишүүний олонхоор сонгодог заалтыг зөрчиж байна.

АН-ын Үндэсний бодлогын хорооны дарга тэргүүтэй хүмүүс хуралдаж бүлгийн даргыг сонгох ёстой. Үүний дараагаар алх цохиж батлах хуультай.Тиймээс О.Цогтгэрэлийг бүлгийн даргаар батламжлах боломжгүй.

Хоёрдугаарт, АН-ын нэрээр овоглож буй хүмүүс сайд болох гэж тохироо хийж байгаа талаар яригдаж байна. Үнэхээр МАН-тай тохиролцож байгаа бол тухайн хувь хүний асуудал. АН-ын асуудал биш. Дараагийн асуудал бол Үндсэн хуулийн цэцийн шийдвэр. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унах гээд байгаа учраас увиагүй шийдвэр гаргасан гэдгээ зарлах ёстой" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)