
Сангийн сайд Б.Жавхлан өөрийн хариуцсан салбартай холбоотой Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав.
Тэрбээр, НӨАТ-ын сугалаа явуулах процессийг шинэчлэх шаардлага гарсан тул сугалаа явуулахыг түр зогсоосон. Шинэчлэлийн хүрээнд зөвхөн бүртгэлд орж, хэвлэгдсэн сугалааг сугалаанд оруулах илүү шударга сугалааг явуулахаар ажиллаж байна.
Иргэд өөрийн бүртгүүлсэн сугалаа сугалаанд оролцож байгааг хянах, нийт хэдэн сугалаа байна, хожих магадлал ямар байна гэх мэтээр өөрөө дүгнэх, оролцогч байх боломжийг бүрдүүлэх юм.
Сугалаа явуулахыг 2022 оны зургаадугаар сард түр зогсоосноос хойш сугалааг бүртгүүлэх нь 50 хувиар буурсан. Тэгэхээр сугалаа орлогод маш их нөлөөтэй, үр дүнтэй хэлбэр болох нь харагдлаа. Сугалаа явуулах технологио илүү сайжруулаад есдүгээр сараас явуулж эхлэхээр ажиллаж байна" гэлээ.