Л.ЭНХ-АМГАЛАН: Хүүхэд тань аль цэцэрлэгт хуваарилагдсаныг өнөөдөр мессежээр илгээнэ

Admin | 2022-08-24


Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны бүртгэл  энэ сарын 10-24-ний өдрүүдэд явагдсан. Бүртгэлд нийт 111.595 хүүхэд хамрагдсан бөгөөд хүсэлт илгээсэн иргэдийн мэдээллийг нэгтгэж дууссан талаар БШУ-ын сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.

Тэрээр "Өнөөдрөөс эхлэн таны хүүхэд аль цэцэрлэгт хуваарилагдсан талаар мэдээллийг таны утсанд мессежээр илгээх болно. Хуваарилагдсан талаар мэдээлэл ирмэгц тухайн цэцэрлэгтээ очиж гэрээ байгуулна уу" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)