УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдана. Өмнөх хурлаараа Үндсэн хуулийн Цэцийн гаргасан шийдвэрийг хэлэлцсэн. Өнөөдрийн хуралдаанаар намаасаа хэн хэнийг Засгийн газарт оруулахаар талаар эцэслэн хэлэлцэх байв.
Гэвч асуудал эргэсэн зураглал үүсгэж, сунжруулах хандлагатай болчихлоо. Тайлбарлаваас Үндсэн хуулийн Цэцээр дамжуулж өөрсдөдөө өргөн үүд нээсэн МАН-ынхан ойрын өдрүүдэд сайдын суудлаа дотооддоо булаацалдав. Эцэслэж чадаагүй учир үүдээ өөрсдөө хаачихав. Тодруулбал, өчигдөр УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн Цэцээс Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг хүчингүй болгох эцсийн шийдвэр гарсан тохиолдолд тус заалтыг хүчингүй болгож хасах хуулийн төсөл өргөн барихаар шийдвэрлэсэн. Товчхондоо УИХ-ын хэдэн ч гишүүн сайд болно гэсэн утгатай Цэцийн гаргасан эцсийн шийдвэрийг УИХ-аар дахин хэлэлцэж нийт гишүүдийн дөрөвний гурав нь дэмжсэн тохиолдолд хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэсэн үг. Гэхдээ энэ бол ард түмний шүүмжлэлийг түр халхалж буй халхавч.
Уг хуулийн төслийг өнөөдөр өргөн барьж байнгын хороогоор оруулж, чуулганаар хэлэлцэх ёстой. Чуулганаар хэлэлцэхэд гишүүдийн дөрөвний гурав нь дэмжвэл “давхар дээл”-тэй болох боломж баталгаажна. Харин санал авч чадахгүй унавал “давхар дээл”-тэй болох боломжоо алдана. Мэдээж МАН-ын гишүүд сайд болох гэж ихэнх нь улайрч байхад хэн ийм боломжийг алдана гэж. Тиймээс үүний өмнө буюу өнөөдөр хуралдах МАН-ын бүлгийн хурал чухал хурал болж таарна.
Хэн нь аль салбарын сайдад очих талаар ерөнхий зураг гаргачихсан тэрийгээ баталгаажуулахын тулд бүлгийн хурал дээрээ тохироогоо хийж авах болов уу. Өргөн барих хуулийг дуу нэгтэйгээр дээш зүтгүүлэх нь гол зорилго. Мэдээж ганц нэг санаа зөрөлдсөн гишүүдийнхээ асуудлыг энэ хурлаараа эцэслэж таарна. Тиймээс өнөөдрийн МАН-ын бүлгийн хурал олны анхаарлыг татаж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13